Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд иргэдийн сэтгэл ханамж 24 хувьтай байна

Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн тайлан мэдээ боловсруулах арга зүйн цахим уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэг нь орон даяар буюу 21 аймаг 340 сум, төрийн байгууллагуудын төлөөлөл болох 500 гаруй албан хаагчид оролцсон анхны цахим уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Засгийн газрын Хяналтын тухай хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх чиг үүрэг бүхий захиргааны хяналтын байгууллага юм.

Тус газрын Тандалт судалгааны багаас хагас жил, жилийн эцэст байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, хэрэглэгчийн үнэлгээний судалгаа зэргийг үндэслэн тандалт судалгаа, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээнд үндэслэн дүн шинжилгээ хийснээр улсын хэмжээнд жилд давхардсан тоогоор 530 мянга орчим өргөдөл гомдол ирдэг байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал нь 90-ээс дээш хувьтай байдаг боловч бодит байдал дээр чанарын үзүүлэлт муу, төрд итгэх иргэдийн итгэл иргэдийн төрөөс авч байгаа үйлчилгээ нь сэтгэл ханамжийн хувьд хангалтгүй байгаа юм.

Манай тандалт судалгааны баг нь санамсаргүй түүврээр тандалт судалгаа хийж үзэхэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд иргэдийн сэтгэл ханамж дунджаар 24 хувьтай байгаа бөгөөд шийдвэрлэлтийн хувь болон бодит шийдвэрлэлтэд өгч буй иргэдийн сэтгэл ханамж зөрүүтэй хэвээр байна.

Иймд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдлыг бүртгэх, ангилах, өргөдөл, гомдлын агуулгад дүн шинжилгээ хийх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, түргэн шуурхай хүнд сурталгүй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхэд анхаарч, та бүхний саналыг тусган хамтран ажиллах болно. Өнөөдрийн сургалтын үйл ажиллагаанд амжилт гэлээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХЭҮК: Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын...

Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон бол 5000 төгрөгийн хураамж төлөхгүй

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд...

Дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны...

С.Бясбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга боллоо

Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Сүмогийн...