Яармагийн шинэ гүүрнээс Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км зам барина

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барих бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн шинэ зам нь Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдоно. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж байна. Зургийн ажил энэ ондоо багтаж дуусаад, 2025 онд авто замын ажлыг эхлүүлж, 2026 онд барьж дуусахаар төлөвлөсөн. Шинэ авто зам иргэдэд тав тухтай, аюулгүй байхаас гадна хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй. Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, Яармаг орчмын замын хэт ачааллыг бууруулахад өндөр үр дүнтэй авто зам болно” гэдгийг онцолж хэлсэн юм.

“Яармагийн шинэ зам”-ын онцлог нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц гудамж, замын жишиг байдлаар баригдана. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...