Сүүлийн нэг жилд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ

Монгол Улсын Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан  хүн амын их өгөгдөлд эрдэмтэн, судлаачдын баг мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээ хийж “Эрт илрүүлэг-Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг” боллоо.
Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 1,549,479 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 45,8 хувийг эзэлж байна.
Үзлэгт хамрагдсан иргэдийн 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 56.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ. Үүнээс эрэгтэйчүүдэд ходоод, элэг, улаан хоолойн хавдрын өвчлөл зонхилсон бол эмэгтэйчүүдийн хувьд ходоод, элэг улаан хоолой, бөөрний хавдрууд давамгайлж, энэ төрлийн өвчин 60-аас дээш насныханд голдуу илэрсэн талаар судлаачид онцолж байлаа.
Хэлэлцүүлгийг нээж “Нийгмийн эрүүл мэнд, эрт илрүүлэг” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрбээр, манай улсын 30-70 насны хүн амын дунд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчлөл өндөр байна. Мөн дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын түвшин, осол гэмтлээс шалтгаалсан нас баралт буурахгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбар дахь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал гэдгийг онцлоод ядуурал, агаар орчны бохирдол, нийгмийн бусад асуудлаа шийдвэрлэхгүйгээр энэ асуудал хэзээ ч дуусахгүй гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...