ХӨСҮТ: Сургууль, цэцэрлэгүүдийг шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриалж байна

 Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр:

“Томуугийн оргил үе ирж байгаа учраас халдвар нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотод 100,000 хүн амд ногдох өвчлөлөөр авч үзэхэд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. НЭМГ-ын 48 дугаар долоо хоногийн мэдээллээс үзэхэд 108,000 хүн амбулаториор үйлчлүүлснээс 8,924 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Нийт өвчлөгсдийн бараг 85 хувь нь 15-аас доош насныхан байна. Орны ачааллын тухайд өнгөрсөн жилийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,561 ор ажиллаж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 81 хувь нь амьсгалын замын өвчинтэй байна. Нийслэлийн есөн дүүрэгт эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн. Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаа тул сургууль цэцэрлэгүүдийг шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа. Нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 15-аас доош насныхан. Мөн 10-аас доош насныхан өвчлөлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа тул сэргийлэхийг уриалж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...