ЭРХЭМ УЛС ТӨРЧДӨӨ, ШАТРЫН ХОЛБООНООС САВРАА ТАТНА УУ…

ЭРХЭМ УЛС ТӨРЧДӨӨ, ШАТРЫН ХОЛБООНООС САВРАА ТАТНА УУ…

 

Энэ сарын 14-нд Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болох юм байна. Зарим нэг улс төрчид шатрын холбооны ерөнхийлөгчөөр өөрийн хүнээ тавиулах гэж хөлөө хүрэх газраар гүйж, шатрын холбооны гишүүдийг сэм найрч байгаа сурагтай. Ингэж найрахдаа миний хүнийг л ерөнхийлөгчөөр тавь, орон байраас эхлээд бүхнийг шийднэ гэх мэтийн үгс унагаж байгаа аж. Гэтэл тэр улс төрч нь төрийн том том албан тушаал дээр сууж байсан нэгэн байх. Үнэхээр шатрын холбоонд өөрийнхөө хүнийг ерөнхийлөгчөөр тавиулж, ерөнхийлөгч болсоны дараа орон байр амлах бус төрийн том албан тушаал дээр сууж байхдаа энэ холбоог өөд нь татах боломж тэр хүнд байсан уу гэвэл тийм. Харин одоо ирж шатрын холбоонд шунаж, ийнхүү улс төртэй хольж хутгаж байгааг гайхах нэгэн олон.

Угтаа бол шатрын холбооныхон ерөнхийлөгчид нь нэр дэвшиж байгаа нэр цэвэр, өөрөө шатрын дэд мастер Х.Батчулуун гэх залууг ихээхэн дэмжиж байгаа юм байна. Гэвч эсрэг талд нь том улс төрчийн хүн байгаа учраас холбооны зарим хүмүүс эргэлзэж эхэлжээ. Тэдний эргэлзэх шалтгаан нь улс төрчийн халаасны хүний амалж байгаа байр сав, бусад эд хөрөнгөтэй холбоотой юм шиг байгаа юм. Тэгвэл Х.Батчулуун гэж хэн бэ?  Х.Батчулуун бол шатрын спортын дэд мастер, 2021 оноос хойш Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж улс, аймаг төдийгүй дэлхийн аварга шатарчинг аймгаасаа төрүүлэн гаргаж байгаа энэ спортод элэгтэй, хайртай нэгэн юм.  2022 оноос Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд  монголын шатрын спортыг тив дэлхийд гаргах зорилго тавин ажиллаж буй.

Нийт 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шатрын холбооны байр барих, ажилчид цалинжуулах,  тэмцээн уралдаан ивээн тэтгэхэд зориулж чадсан. Мөн 21 аймагтаа хүрч ажиллаж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгожээ.   Цаашдаа маш олон зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мөрийн хөтөлбөртөө дурьдсан байна. Олныг нуршаад яахав та бүхэн түүний мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь уншаарай. Шатар бол оюуны спорт, оюуны их спортоо л улс төрчөөс ангид байлгацгаая.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ ХҮРЭЛБААТАРЫН БАТЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ?

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Танилцуулга:

Ургийн овог:                      Гарам
Эцэг /эх/-ийн нэр:             Хүрэлбаатар
Өөрийн нэр:                      Батчулуун

Нас:                                  36                                                Хүйс:            Эр

Төрсөн огноо:                   1989 он  01 сар 09 өдөр

Төрсөн аймаг, хот:            Хөвсгөл аймаг, Мөрөн сум

Үндэс, угсаа:                     халх

Гэр бүлийн байдал:          ам бүл 6

Боловсрол :                      Дээд

Мэргэжил:                        Барилгын инженер, Мэргэшсэн инженер

Төгссөн сургууль:             Хөвсгөл аймгийн 2-р дунд сургууль,
Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль,
Америк-Монголын хамтарсан бизнес эдийн засгийн дээд сургууль

Ажлын туршлага:             2009-2011 “Өсөх мөнх гранд” ХХК, Барилга хариуцсан захирал
2011-… “Баялаг ард” групп, Ерөнхий захирал
2019-… Мөрөн Вилла ХХК, Гүйцэтгэх захирал

Гавьяа, шагнал:               2022   Шатрын спортын дэд мастер

2010   МБХ-ны дээд шагнал “Аврага барилгачин”цол тэмдэг

2012   БХБЯ-ны Хүндэт жуух бичиг

2015   Барилгын салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг

2023   Хөдөлмөрийн хүндэт медаль

Шатрын чиглэлээр:

2021 оноос Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж улс, аймаг төдийгүй дэлхийн аварга шатарчинг аймгаасаа төрүүлэн гаргаад байна.

2022 оноос Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож монголын шатрын спортыг тив дэлхийд гаргах зорилго тавин ажиллаж байна.

Шатрыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүнд:

2021 МоШХ-ны Дэд ерөнхийлөгч:         ₮20сая

2022-23 “Хөвсгөл цом” тэмцээн:           ₮160сая
2023 МоШХ-ны Тэргүүн дэд ер.:           ₮49сая (3 хүний цалин, 14сар)

2023 Хөвсгал аймгийн ШХ-ны байр:     ₮600сая

2024 Өсвөрийн УАШТ:                          ₮15сая
Ахмадын ази ТАШТ:                     ₮10сая
Олимпиад:                                    ₮5сая
Эвлэл-21:                                      ₮20сая

Рапид, блицийн УАШТ:                         ₮10сая
Ахмадын рапид, блицийн УАШТ:          ₮6сая
ХӨ аймгийн шатарчдын дэмжлэг:        ₮10сая

Нийт:                                                               ₮905сая

УРИА:      “ХЭЛСЭН БОЛ ХИЙНЭ”

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монголын шатрын холбоог азид төдийгүй дэлхийд үнэлэгдэхүйц түвшинд хүргэж, дэлхийн шатрын олимпиадад айргийн тавд багтах.

ҮНДСЭН ЗОРИЛТ:

1955 онд байгуулагдсан спортын ууган холбоодын нэг Монголын шатрын холбооны уламжлалыг хадгалах, үндэсний хэмжээнд боловсронгуй болгон хөгжүүлэх, үндэсний спортоор төрөөс хүлээн зөвшөөрүүлэх.

ЗОРИЛТ 1.   Олон улсын харилцаа

1.1           Гадаад харилцааны ажлыг тогтворжуулж, зөвхөн ФИДЕ Төлөөлөгч (ФТ)-өөс гадна маркетингийн мэргэжилтэн, бусад менежертэй болгоно.

1.2           Олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулна.

1.3           Олимпийн багийг бэлтгэх зорилгоор олон улсын багийн халз тоглолтуудыг зохион байгуулна.

ЗОРИЛТ 2.   Холбооны бүтэц, зохион байгуулалт, дотоод бодлого

2.1           Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг тогтворжуулж, холбооны дотоод бүтцийг санхүүжүүлж, цалинжуулна.

2.2           Удирдлагын баг болон төр, засгийн дэмжлэгтэйгээр шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах чиглэлд ажиллана.

2.3           Хувийн хэвшил, байгууллагын шатрыг дэмжин хөгжүүлж, тэдгээрийг оролцоог үлэмж нэмэгдүүлэн хамтран ажиллана.

2.4           Ахмад настны тухай хуулийн хүрээнд ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргана.

2.5           Шатрын бодлого зохиомж, бодлого бодогч, хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт шатрыг тусгайлан анхаарч хамтран хөгжүүлнэ.

ЗОРИЛТ 3.   Тамирчдыг дэмжих бодлого

3.1           Ахмад шатарчид, ахмад үеийнхэндээ зориулсан тусгай төлөвлөгөө гарган ажиллана. Ахмадын баяр, Цагаан сараар хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг сэргээнэ.

3.2.          Өсвөрийн шатарчдыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр тусгай хөтөлбөртэй болгоно. Мэргэжлийн шатарчин болох зорилготой өсвөрийн шатарчдыг онцгойлон дэмжих зорилгоор багш, дасгалжуулагч, эцэг эхийн 3 талт хамтын ажиллагааг ханган ажиллана.

3.3           Ирээдүйн их мастерууд, олимпийн багийн залгамж халааг байнгын сэлгэх зорилгоор 16 хүртэлх насны олимпиадад тусгайлан ач холбогдол өгч өсвөрийн шатарчдыг тогтмол оролцуулна.

3.4           Мэргэжлийн болон залуу шатарчдыг дэмжих зорилгоор үндэсний шигшээ багт түшиглэн тусгайлан журам гаргаж ажиллана.

3.5           Олимпод амжилт гаргах зорилгоор мэргэжлийн багш, дасгалжуулагчтай хамтарч багийн тэмцээнд суурилсан тусгай сургалтын хөтөлбөр гаргана,

ЗОРИЛТ 4.   Түгээн дэлгэрүүлэх бодлого

4.1           Шатрын спортыг бүх нийтэд түгээн дэлгүүлэх зорилгын хүрээнд Ерөнхийлөгчийн дэргэд маркетингийн алба байгуулан ажиллана.

4.2           “Эвлэл-21” холбоог түшиглэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлнэ.

4.3           Холбооны эрх мэдлийг төвлөрсөн бус зарчимд үндэслэн  мэргэжлийн академи, клубүүдийн оролцоог дэмжин холбооны үйл ажиллагаанд хамтран ажиллана.

ЗОРИЛТ 5.   Уралдаан, тэмцээн

5.1           Холбооны уламжлалыг хадгалж, өсвөр, ахмад, насанд хүрэгчдийн тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна залуучуудын УАШТ-ийг сэргээн зохион байгуулна.

5.2           Сонгодог (классик) тоглолтын тэмцээний тоог нэмэгдүүлнэ.

5.3           Багийн УАШТ-ийг зохион байгуулна.

5.4           Холбооны албан ёсны тэмцээнд ФИДЕ-гийн хууран мэхлэлтийн эсрэг дүрмийг хэрэгжүүлнэ.

ЗОРИЛТ 6.   Төсөв, санхүү

6.1           Холбооны ажлын албаны урсгал зардал, цалин хөлсийг бүрэн шийдвэрлэж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

6.2           Холбооны санхүү, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг шилэн болгож, ил тод улирал тутам мэдээлнэ.

6.3           Хамтран ажиллах стратегийн түншлэл бүхий дотоодын болон гадаадын компаниудтай харилцан ашигтай, ивээн тэтгэх маркетинг, менежментийн гэрээг байгуулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

6.4           Жилд ₮500сая хүртэлх санхүүжилтийг шийдвэрлэж, жилийн эцэст тайлагнана.

6.5           Холбооны гадаад, дотоод өрийг бүрэн цэгцэлж, цаашид шинээр өр үүсгэхгүйгээр ажиллана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

УГТЭ: Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал үнэгүй хийж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ оны арванхоёрдугаар сарын 7-12-ны...

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...