Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барихаар 137 иргэний газрыг чөлөөлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 3000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 137 иргэнтэй зөвшилцлөө. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор батлагдсан байдаг. Эдгээр холбогдох хууль, журмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 232 иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар хагас жилийн хугацаанд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 137 иргэнтэй гэрээ байгуулж, газрыг чөлөөлөөд байна. Үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хөрөнгийн үнэлгээ болон хэлцлийн ажлууд үргэлжлэн хийгдэж байна. “Өвөл боллоо” гээд газар чөлөөлөлтийн ажил зогсохгүй, иргэдтэй зөвшилцөж, хуулийн хүрээнд ажлыг явуулна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...