Нүүрс баяжуулах үйлдвэр, коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10,5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш  7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс. Эрчим хүчний нүүрсний чанарын хувьд үнслэг 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Баяжуулах үйлдвэрт Австрали улсын McLanachan брэндийн бутлуур, Aury брэндийн усгүйжүүлэх центрифуги, шигшүүр, Eriez брэндийн соронзон сепаратор, Haiwang брэндийн шламгүйжүүлэх циклон, хүнд орчны циклон, нягтаар тунаах машин, SGB брэндийн насос гэх мэт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжийг суурилуулсан. Технологийн хувьд 2 шатны хүнд орчны циклон, нягтаар тунаах машин TBS, хөвүүлэн баяжуулалт флотмашин, усгүйжүүлэх төхөөрөмж центрифуги, фильтер пресс зэрэг дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг сонгон суурилуулсан бөгөөд технологийн хувьд 5-р үеийн шинэ үйлдвэр гэдгээрээ онцлогтой.

Үйлдвэрийн нэгдсэн удирдлагын төвөөс 1100 гаруй тоног төхөөрөмжийг 24 цагийн хугацаанд хянаж, асаах, унтраах, процессын тохиргоо хийж 250 камераар үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянах боломжтой автомат үйлдвэр юм.

Олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...