Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын сангийн алдагдсан 160 тэрбум төгрөгийг эргүүлэн олж авахын тулд 300 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлнө гэж хэлжээ. Даатгуулагчдын төрд хадгалуулсан хуримтлалыг луйврын схем зохиож дээрэмдсэн албан тушаалтнуудаас болж дахиад л зарлага гаргана. 300 сая төгрөг бол бага мөнгө биш.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болох 200 гаруй тэрбум төгрөгийг Капитал, Чингис хаан банкинд байршуулснаас болж эрсдэлд орсон байдаг. 2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан ч 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдуулж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг орж ирээгүй. Даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг олж авахын тулд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд 300 саяын зардлыг зөвхөн өмгөөллийн хөлсөнд зарцуулах нь.

Нийлж луйвардчихаад татвар төлөгчдийн мөнгөөр дахиад гараа угаадаг иймэрхүү ов мэх Монголын төрд энгийн үзэгдэл болжээ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хамгаалж байх үүрэгтэй хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Нүдэн дээр луйвар хийсэн банкны эзэд, экс гишүүд яагаад учруулсан хохирлоо барагдуулахгүй байна вэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...