Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмнэ

хандивлагч дэлхийн 120 улсаас 8 дугаарт, Эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн улс орнуудаас 1 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт  тодотгов. Тэрээр  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр дээрх  үгийг хэлсэн юм.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 22 мянга гаруй алба хаагчдын нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр ачаар “МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ” гэсэн нэрийн хуудсыг бий болгож чадсан болохыг тэмдэглээд, цаашид батлан хамгаалах салбарт “Хүртээмжтэй төсөв-Тогтвортой өсөлт” бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээнд ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ОРОЛЦООГ 3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ зорилт дэвшүүлээд байгааг онцлов.
Ийнхүү Монгол Улсаа төлөөлөх энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн үүргээ биелүүлэхээр алс холын Африк тивийн зүг хүлгийн жолоо залахад бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...