Экос брэнд савлагаагаа шинэчлэн хуванцрын хэмжээгээ 30 хувь бууруулжээ

Хүний хэрэгцээ, дэлхийн хөгжил хурдацтай  өсөн нэмэгдэж, бидний амьдралын чанар өдрөөс өдөрт сайжирч байгаа нь сайн хэрэг хэдий ч түүнээс гарах хог хаягдал, хор нөлөө өнөө цагийн анхаарал татсан, санаа зовоосон ноцтой асуудал болж байна. Тиймдээ ч дэлхий нийтээрээ ус уух хэв маягаасаа эхлэн, улсыг удирдах арга барилдаа ч “Тогтвортой хөгжил”-ийн бодлогыг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Экос брэндийн хувьд Амьдралын тэнцвэрт байдлыг эрхэмлэж, хэрэглэгчдэдээ чанартай, эрүүл, боловсронгуй бүтээгдэхүүнийг санал болгохыг үнэт зүйлээ болгож ажилладаг. Энэ зорилгын хүрээнд “Тогтвортой хөгжил”-ийг дэмжиж, сав баглаа боодлоо дэлхийн стандартад нийцүүлж, хуванцрын хэмжээгээ 30 хувиар бууруулсан технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлж чадсан гэдгээ хэрэглэгчдэдээ дуулгахад таатай байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Экос брэнд 29/25 буюу илүү намхан, хуванцар багатай стандартыг нэвтрүүлэхээр ажилласан бөгөөд, тус стандарт нь Монголдоо анхдагч болж хэрэглэгч таны гарт хүрч байгаагаараа онцлог юм.

Улаанбаатар хот жилдээ дунджаар 124 мянган тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг бөгөөд 90 хувийг дахин боловсруулж чаддаггүй. Хуванцар нь байгальд задарч шингэхгүй хэдэн мянган жил болдог төдийгүй дулааны аргаар шатааж, устгасан хог хаягдал нь агаар, хөрс, усны бохирдолд сөргөөр нөлөөлж амьдрах орчны таагүй байдлыг үүсгэдэг. Энэ нөхцөлд хувь хүн, бизнесийн байгууллага бүр “Тогтвортой хөгжил”-ийг дэмжиж, үйл ажиллагаандаа хог хаягдлыг бууруулах эерэг дадлыг нэвтрүүлж чадвал бид хамтдаа хүрээлэн буй орчноо илүү тав тухтай, эрүүл болгож чадна гэдэгт бид итгэж байна. Хамтдаа өдөр бүрийн жижиг дадал, хариуцлагатай сонголтоороо ирээдүйгээ илүү өнгөлөг бүтээцгээе!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...