ШУ-ны академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийн эзэд тодорлоо

Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай  дотоод, гадаадын эрдэмтэн, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг олгодог.

Энэ жилийн “Хубилай хаан” медалиар:

-1976 оноос хойш ШУА-д эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас академийн Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй 50 орчим жил ажилласан Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Монгол чацарганын тосыг сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд хэрэглэх, сансрын нислэгийн үед цусанд үүсэх чөлөөт радикалын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон, төрөөс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах чиг хандлагыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлийг “Хубилай хаан” медалаар шагнасан байна.

Мөн дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн чиглэлийн санхүүжилтийг бий болгосон, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үнэлэмжийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлсэн, салбарын дэд бүтцийг бий болгож цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг тус медалиар шагнажээ.

Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны өгүүлэл 150 гаруйг бичиж хэвлүүлсэн, олон улсын хамтарсан болон Засгийн газрын санхүүжилттэй 7 төслийг амжилттай удирдаж үр дүнд хүргэсэн, олон улсын патент 1, дотоодын патент 7, ашигтай загвар 4-ийг Оюуны өмчийн газраар батлуулсан Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Бадгарын Батцэцэг, Япон Улсын Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёши-ока, ОХУ-ын Шинжлэх Улааны Академийн зөвлөх, академич Валентин Иванович Сергиенко нарыг тус тус шагнасан байна

Монголын болон дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө мөнхлөн үлдээсэн түүхэн зүтгэлтэн, шинжлэх ухаан, боловсрол, соёлыг идэвхийлэн дэмжигч, ивээн хөгжүүлэгч Хубилай Сэцэн хааны нэрээр нэрлэсэн энэхүү шагналыг  Монгол Улсын Шинжлэх ухааны академи 2008 оноос эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүдэд өгч эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...

Харибо чихэрнээс каннабисын ул мөр илэрчээ

Нидерландад нэг гэр бүлийн олон гишүүн, тэр дундаа хоёр...