Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав. Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна. Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцлийг бүрдүүлдэг.
• Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан
• Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан
• Төсвийн сахилга бат сайжирсан
• Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ. Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцлийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...