Э.Содномпилжээг “Чингис хаан” ОДОНГИЙН ЗАРЛИГТАЙ УГТЪЯ

“Парис-2024” паралимпын наадмыг Монгол Улс нэг алт, гурван мөнгөн медальтай өндөрлүүллээ. Энэ дээд амжилт бол тамирчдын тэсвэр хатуужилг үл шантрах уйгагүй зүтгэл, дуслуулсан хөлс бүрийн үнэлгээ гэдгийг хамгийн түрүүнд тодотгох ёстой. Багш, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөр энэ бүх амжилтын ард бас бий. Паралимпын тамирчид спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетик, таэквондогийн төрлөөр монгол хүн дэлхийд амжилт үзүүлэх боломжтойг гайхалтай ялалтуудаараа батлан харууллаа. Тэдний гаргасан амжилтыг энэ жимээр Монголын залуу хойч үе итгэлтэй алхах нь дамжиггүй. 

Олимпын наадамд гаргасан дээд амжилт доторх дээд амжилтаар монголчууд өнөөдөр цээж дүүрэн бахархаж, бардамнаж байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ гурван олимпоос дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны монгол хүн боллоо. Энэ гайхамшигтай амжилт ирээдүйд эвдэгдэхийг ерөөё.  Өнөөдрийн байдлаар Э.Содномпилжээ хосгүй энэ амжилтыг ганцаар эзэмшиж байна. Асар их тэсвэр хатуужил, хөдөлмөр гаргаж, тэмцэж олж авсан энэ амжилтыг юугаар мялаах вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч л таарна. Байр, машин гэх ахуйн амлалтуудаа түрдээ хойш тавьж байгаад нэг санал байгааг хуваалцъя.

2017 оны “Монгол бахархал”-ын өдрөөр Бээжин, Лондоны олимдоос жүдо бөхийн төрлөөр алт, мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр аваргад Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээж байв. Э.Содномпилжээ “Парис-2024” олимпоор олимпоос хос медаль хүртсэн монгол хүний рекордыг 3 медаль болгож өндөр босго тогтоолоо. Тиймээс түүний энэ амжилтыг нь үнэлж “Чингис хаан” одонгоор урамшуулах нь нүдээ олсон мялаалга болно гэж бодогдоно. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, монгол хүний хүч тамир, тэсвэр хатуужлыг дэлхийд цуурайтууллаа. 

“Чингис хаан” одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүн, эсвэл байгууллагад өгөх журамтай. Э.Содномпилжээ үндэстнийхээ өмнө том гаяьяагаа нэгэнт байгуулсан, хүүхэд залууст асар том нөлөө үзүүлж, урам зоригоор тэтгэсэн. Тиймээс Э.Содномпилжээг тэргүүн одонгийн зарлигтай тосоцгооё. 

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж,...

Авлигаар хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024...