Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын авто замын асфальт хучилтын ажил үргэлжилж буй. Тус нүхэн гарц нь таван метрийн өндөртэй, ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламжтай болж байгаагаараа онцлог аж. Нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр бөгөөд хоёр түвшний огтлолцолтой байна.

Нүхэн гарцын бүтцийн тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар “Улаанбаатар хотод дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Эдгээрээс Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц ашиглалтад ороход бэлэн болж байна.

Энэ удаагийн нүхэн гарцыг 11 метрийн гүнээс өндөр чадалтай, автоматаар ажилладаг гурван насосоор тоноглосон. Насосууд ээлжилж ажиллан үер усны эрсдэлээс хамгаалах юм. Өөрөөр хэлбэл төмөр зам доогуурх нүхэн гарц усанд автахгүй байх шийдэл. Нэг насос нь цагт 1,400 куб.метр ус шавхах хүчин чадалтай. Гадаргуугийн уснаас гадна гүний усыг зайлуулах чадалтай. Энэхүү гурван насос бүхий үерийн нүхэн гарц нь 7-8 гүнд байгаа учир насосын усгүй байлгана.

Насосын шавхсан усыг 600 метрийн далд хоолойгоор явуулж нэг км орчимд байрлах үерийн сувагт нийлүүлэхээр холбож байгаа. Замаас гадна инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд хийгдэж цэвэр усны шугамыг хонгилын системд оруулсан. Ингэснээр засвар хийх үед зам сэтлэхгүй болж байгаа юм.

1970-аад оны үед хийгдсэн, мэдээллийн санд бүртгэгдээгүй, ашиглалттай шугамууд гарч ирж байна. Төмөр замын хоёр эгнээ замыг хаахгүйгээр түр гүүрэн байгууламж хийж байж, нүхэн гарцыг байгуулж байгаа билээ.

Төмөр зам доогуурх дөрвөн нүхэн гарцаас гурвыг нь энэ онд ашиглалтад оруулна. Ирэх жил нэг байршлын нүхэн гарцыг барина. Бүх байгууламж усны насос станцтай байна” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...