Д.Тогтохсүрэнд албан тушаалын бялуу хүртээсэн нь аз уу, эз үү?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилжээ. Өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүсэд нэр дэвшиж ялагдсан. МАН-д нүүрсний хулгайч байхгүй гэх алдарт үгээ хэлж, намаа улаан цээжээрээ хамгаалж ирсэн гавьяагаа ийн албан тушаалаар үнэлүүлжээ.

“Монголросцветмет” ТӨҮГ нь 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна. 1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51 хувь Монгол Улсын, 49 хувь нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол Улсын 100 хувь төрийн өмчийн эзэмшилд шилжиж, “Монголросцветмет” ТӨҮГ нь одоо “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болгосон. МАН-ын гишүүдэд шагналаар очдог боломжийн саалийн үнээ.

Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах “32”-ын бүлгийн идэвхтэн байсан ч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудалд очсон байдаг. Гэвч АТГ-ын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөөнд нь хийсэн нэгжлэгээр 6-7 сая төгрөг 30 000 орчим ам доллар хурааж авч ял шийтгүүлсэн түүхтэй. Түүнийг зориуд урхинд оруулж, авлига авч байхад нь гардсан мэтээр ажиллагаа зохион байгуулсан гэж үзэх хүн ч цөөнгүй байдаг. Д.Тогтохсүрэнг дарга болгосон энэ томилгоо аз уу, эз үү гэдгийг одоо дүгнэхэд эртдэнэ.

Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийн ахлагч байхдаа Өвөрхангай, Архангайнхныг төрийн албанд олноор томилуулж, шахаа хийснээрээ зартай нэгэн. Тэр хэрээр тендерүүдэд гар дүрсэн гэх хардлага хүчтэй байдаг. Одоо “Монголросцветмет” ТӨҮГ-т ажиллахдаа МАН-ын бүлгийн өмнөх дарга Д.Хаянхярваагийн авлигын хэргийн түүхийг давтах уу, үгүй юү гэдгийг харах үлдлээ. Д.Тогтохсүрэнг дарга болгосон энэ томилгоо аз уу, эз үү гэдгийг одоо дүгнэхэд эртдэнэ. Учир нь түүний зам мөр яг түүнийхтэй ижил байгаа юм. Гэхдээ МАН-ын бүлгийн экс дарга нар ял сонсдог жишиг бол тогточихсон…

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...