Словени улстай ойн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.
САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛСНААР:
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ
• Мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно
• Агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ
• Модны тарьц, суулгацын хүртээмжийг сайжруулна
• Ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлнэ
• Цөлжилт, газрын доройтол, хөрсний эвдрэлийн эсрэг үйл ажиллагаанд шууд үр өгөөжтэй мод тарих, суулгац үйлдвэрлэх арга техникээр ойг нөхөн сэргээх, ойжуулах чиглэлээр хамтран ажиллана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...