Хаана хүндлэл дагуулна, тэндээ үнэн суугтун, жаалхан Богд минь

За энэ шүү дээ, Бурхны шашны энэ үнэн, энэ хүндлэл, энэ үе залгамж л монголчуудад төдийгүй дэлхийн буддистуудад хэрэгтэй. Гандан хийдийн хамба Жавзандорж замыг нь засан чөлөөлж, бусад өндөр мяндагтнууд нь дагаж явна. Замд нь таарсан, харсан хэн бүхэн алга хавсран залбирч, жаахан Богдыгоо хайрлан хүндэлж байна. Ард түмнийх нь эгэл хайр үгүй бол алив хэн байгаад ч, амьд бурхан залраад ч хаанаас эрч хүч, итгэл үнэмшил, ивээл хүндлэл мэдрэх юм бэ, хаанаас, хэнээс авах юм бэ?
Монголын 10 дугаар Богд Жавзандамба хутагт анх удаа олны өмнө гарч ирлээ. Монголдоо байхдаа хүчтэй, олонтой, хүндлэлтэй, бишрэлтэй. Монгол Улс Бурхны шашны төв болоход аль эрт бэлтгэгдсэн гэдгийг энэ дэг жаяг, ёс заншлаас олж харах боломжтой. Гандантэгчинлэн хийд албан ёсны нүүр хуудсаа монгол, англи, төвд хэлээр хөтөлдөг болмоор байна, бүх дэлхийд түгээмээр байна, Энэтхэг, Непал, Төвдөд сурсан таван хэлтэй, шашны Харвард, Оксфордын зэргийн өндөр эрдэм мяндагтай 30-аад лам байдаг юм билээ. Монголын X Богд Жавзандамба хутагт өнөөдөр Дүйнхэрийн ван буюу Цогт цагийн хүрдний их авшгийн айлдварт морилж байна.
Сайхан хүүгээ Монгол эх орон, монгол түмнээс харамлаагүй гэр бүлд нь гүнээ мэхийе. Эх орондоо хүнээ, хүүгээ өгөхөөс өөр агуу өглөг гэж юусан билээ? Монголчууд бид оюун мэлмий гиймээр сайхан Богдтой болох нь ээ. Хаана үнэ цэнэ, хүндлэл хайр дагуулж байна, тэндээ үнэн суугтун, жаалхан Богд минь, монголчууд Богдыгоо хүрээлж эвтэй, Богд маань түмнээ дагуулж хүчтэй оршино. Бурхны шашны X Богд Жавзандамба хутагтын эх орон Монголыг минь ертөнцийн алив бүхэн саравчлан залбирах цаг айсуй болтугай!
Р.ЭМҮЖИН

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...