Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдыг үдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа. Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа.

Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.

“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмын мөчлөгт Үндэсний шигшээ багийн  тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын  сэтгэл зүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах 4 төрлийн дэмжих багийг сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулсныг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис 2024” олимп, паралимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдад олимпын өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дууллаа дахин, дахин эгшиглүүлэхийн ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...