Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо

Монгол Улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа. Уг төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК  Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Нүүрс ачих логистикийн төвийн төслийг 2021 онд эхлүүлж 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад орууллаа. Төслийн нийт хөрөнгө оруулалт 313.192 тэрбум төгрөг бөгөөд  1 тонн нүүрс ачих өөрийн өртөг 2353.9 төгрөг, борлуулалтын орлого 3.9 их наяд төгрөгт хүрэх боломж нээгдэнэ.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.

Инженерийн цогц шийдэл бүхий бүрэн автомат системтэй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноор чанарын шаардлагад нийцсэн нүүрсийг дундажлах боломж бүрдэх бөгөөд Тавантолгойн орд, уурхайн насжилтыг уртасгах, бага чанартай нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой төсөл юм.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орсноор шинээр 135 ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсөвт бүрдүүлэх татварын хэмжээ нэмэгдэх зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломж нээгдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...