Б.Пүрэвдорж: АН хамтарсан засагт орох эсэхийг ҮБХ шийднэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр  сонгуулийн дараахь нөхцөл  байдал, АН хамтарсан  засагт орох эсэх талаар талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

 Б.Пүрэвдорж : Манай нам энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан засагт нэгдэх асуудал савнаасаа хальж байна. Манай Ардчилсан нам бол дарга шийддэг нам биш. Манай нам Үндэсний бодлогын хороогоороо асуудлаа шийддэг. Өнгөрсөн сонгуулиар болсон үр дүнг ярилцаж, цаашдаа хамтарсан засагт орох тухай ярина. Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаж өгсөн.

Эрх баригчид өнгөрсөн найман жилийн турш хийсэн ажилгүй, хулгай хийсэн. Тийм учраас эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тийм учраас сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ. Сөрөг хүчин гээд эсэргүүцэхийн нэр биш. Томоохон бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудал дээр хамтран дэмжээд явах боломжтой. Харин болохгүй бүхэн дээр ард түмнийхээ дуу хоолой нь болж явах ёстой гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...