Авлигатай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-ын сонгуулийн онцлог, МАН-ыг багаар нь яагаад сонгох ёстойг тайлбарлалаа. Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалт болон томсгосон тойргоос парламентын 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад нэмэгдэж, зөвхөн нэг аймгийн аль нэг сум биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар хардаг болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгож, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх боломж олгон, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг уриалав.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас У.Отгонбаяр, М. Ганхүлэг, П.Анужин, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчид бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байгаа юм.


Зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгох салбар бүрийн шилдэг төлөөллийг багтаа нэгтгэсэн гэдгийг энэ үеэр Ерөнхий сайд онцлоод 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ, үнэнч үлдэхийг уриалж, ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу гэдэг сонголтын өмнө та,бид байна гэлээ.

Хэнтий аймгийн Бэрх тосгонд олон улсын

Кембриджийн сургууль, Чингис хот-Бэрхийн 50 км хатуу хучилттай авто зам, олон улсын стандарт нийцсэн хөлбөмбөгийн талбайг өнгөрсөн хугацаанд ашиглалтад оруулжээ. Мөн газар доорх инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн байна.

Монголын нийгэмд сүүлийн 30 жилд үүссэн авлига, шударга бустай хүний өөрийнгүй нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ Бэрхчүүд хэлж, зүүн бүс нутагт түүхэн аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийг захилаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...