Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой

Тэрбээр “Дэлхийд гайхагдсан элсэн манхан, үлэг гүрвэлийн өндөг,  эрдэс баялгийн охь болсон, оюунлаг Өмнөговьчууд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Ерөнхий сайдын хувиар Өмнөговь аймагт өнгөрсөн хугацаанд зургаан удаа буюу хамгийн олон ажиллажээ. Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх учир Өмнөговьчууд та бүхэн Монгол Ардын намд саналаа өгч, эхлүүлсэн ажил, шударга ёсны төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлээрэй. Нүүрсний хулгайтай тэмцэсний дүнд монголчууд бид нийтээрээ байгалийн баялгаасаа өгөөж хүртэж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амилуулж ногдол ашгаа тараасан. Үндэсний баялгийн сангаа байгуулж чадсан, эдийн засаг өссөн, анх удаа төсөв ашигтай гарсан гээд олон сайн мэдээ, эерэг өөрчлөлтүүд гарлаа. Ард түмэн ялах уу, хилийн чанадаас ажиглаж буй бүлэглэл ялах уу гэдэг сонголтын өмнө та бид хамтдаа байна” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар хүч нэмж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах учиртайг Өмнөговьчууд захиж байв. Мөн тус намын энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодитой, жагсаалтаар нэр дэвшүүлсэн төлөөллүүд нэр цэвэр, тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй хүмүүс нь эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай байна. Энэ нь бусад нам, улс төрийн хүчний нэр дэвшигчдээс ялгарч байгаа учраас Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь сонгохоо илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд өмнө нь Өмнөговь аймагт ажиллах үеэр иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлсэн. Энэ хүрээнд:

-Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтын шинэчлэл,

-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын ажил ( улсын төсөв )

-Гурвансайхан нисэх буудлын аэродромын өргөтгөл, навигацийн тоног төхөөрөмж (зураг төсөв)

-Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж

-Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл

-Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл хэрэгжиж байна.

Харин ирэх дөрвөн жилд хойд, урд хөрштэй холбогдох босоо тэнхлэгийн авто зам, төмөр замын төслүүд хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Шивээхүрэн-Арцсуурь боомтын чиглэлийн баруун босоо төмөр замын 143 км-ийг, Арвайхээр – Шивээхүрэн боомт чиглэлийн 115 км авто зам, Тавантолгой-Мандалговь чиглэлийн 100 км төмөр зам барьж, Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Шивээхүрэн, Ханги боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллынх болгон өргөтгөх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...