Л.Гантөмөрийн ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ТОГЛОЛТ

Бүгд л түүнийг ноолж, дайрч давшилж байна. Өрсөлдөгч намууд Л.Гантөмөрийг онилж цахим орчинд өдөр алгасахгүй довтолж байхад барьц алдсангүй. Гэр дотроосоо хүртэл Л.Гантөмөрийг чичилж, гүтгэж харлуулах ганцхан зорилготой жагсаал цуглаан хийсээр байхад сандарч тэвдсэнгүй, өөрсөд шиг нь уйлан дуугарч лайв хийсэнүй. Мань эр уул мэт бат суусаар. Нам удирдаж сонгуульд оролцоно гэдэг бэрх ажил. Өөрийгөө хойш тавьж, өрөөлийг урагш түлхэх ганцхан сонголтын өмнө зогсдог. Тамга тэмдэгний хэрүүлтэй тамир нь тасрах шахсан намыг үлбэгэр сөрөг хүчний байр сууринаас олны итгэл хүлээсэн хүчтэй эрх баригч болгох нь түүний гэрийн даалгавар.

Л.Гантөмөрт эхлээд АН-ыг бүтэн болгох, дараа нь Монголын ардчиллыг хамгаалж зогсох түүхэн үүрэг ногдсон. Өөрөө ч энэ бүхнийг давж гарч чадна гэж зориглосон учир намын нөхөд нь итгэж дэмжсэн биз. Юу ч болоогүй байхад тавтиргүйтээд, сүгсэлзээд байдаг зан монголчуудад угаасаа зохидоггүй. Л.Гантөмөр зөөлөн хүчээр зорилго руугаа алхам алхмаар урагшилж байгаа нь харагдаж байна. Төрийн данхайсан бүтцийг задалж, 9-хөн яам бүхий стратегийн Засгийн газар байгуулах бодлогоо өнөөдөр зарласан нь 20 сайд бөөндсөн одоогийн эрх баригчдад том цохилт өглөө. Магадгүй түүн рүү ирэх дайралт улам ширүүсэх байх.

Төрийг 8 жил үнэмлэхүй олонхоор зайдалж, омог нь бадарсан эрх баригчидтай улаан нүүрээрээ тулсан хүч тэнцвэргүй сонгууль өмнө нь тохиож байсангүй. Засгийн газрын сайд нар бүгдээрээ ажлаа хаяад, мөнгөө үүрээд тойрог руу гүйлдэж, баярхаж аархаж байгаа нь ил цагаандаа гарчихлаа. Нийслэлийн удирдлагууд ч үер усны гамшиг ойрхон энэ үед сонгуульдаж, улстөржөөд гүйж явна. Энэ их мөнгөний ард дандаа гүтгэлэг, эвлүүлэг, худал нуугдаж байдаг нь жам. Ийм эгзэгтэй үед зөөлөн хүчний бодлогоор барьцаа ахиулах Л.Гантөмөрийн багийнхны тактик хамгийн оновчтой байж мэднэ. Зөөлний хүчний тоглолт гэдгийг энгийнээр хэлбэл сонгуульд гүтгэлгээр биш бодлогоор өрсөлдөхийг хэлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...