АН: Эрх баригчид хийсэн ажлаа тайлагнаж тэр чиглэл рүүгээ кампанит ажлаа явуулаач ээ

АН-аас МАН сонгуультай холбоотойгоор илтэд худаал мэдээлэл, нэвтрүүлэг тарааж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Х.Булгамаа: Монгол төрийн сонгууль удахгүй болно. Сонгууль бол бодлогын өрсөлдөөн.  Албан ёсоор  сонгуулийн  сурталчилгаа эхлэх  болоогүй байхад  АН-ын нэр дэвшигчдийн талаар худал мэдээлэл, захиалгат нэвтрүүлэг тарж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа, давтамжтай байдлаар шүүхээр тогтоогдоогүй худал  мэдээллийг тарааж байгаа тул бид хуулийн  байгууллагад хандаж байгаа. Мөн АН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг зориудын худал мэдээллүүд цацаж байгаад харамсч байна. АН-ын нэр дэвшигчдийг гутаан доромжилсон талаарх 20 гаруй гомдлыг бид цагдаагийн байгууллагад хандан гаргаад байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй, хуулийн дагуу ажиллахыг уриалмаар  байна. Үүнээс гадна АН-ын PR багийн гишүүдийг үйл ажиллагааг цалгардуулах, гаднаас нөлөөлөх зорилгоор өнгөрсөн амралтын  өдөр манайтай хамтран  ажилладаг багийн хүмүүсийг  хойшлуулашгүй ажиллагаа нэрийдлээр  48 цаг баривчилсан. Энэ бол сонгуулийн  сурталчилгааны шударга бус гарааны эхлэл гэж харж байна.

Мөн хэвлэл мэдээллийн  байгууллагууд, сайтуудад нэг  зүйлийг онцлон хэлмээр  байна. Хэрэв худал мэдээлэл, тараасан түгээсэн бол  Зөрчлийн хууль  төдийгүй, Эрүүгийн хуулиар  хариуцлага хүлээдэг. худал мэдээлэл түгээсэн иргэн ч хариуцлага хүлээх зохицуулалттайг хуульч хүний хувьд  сануулмаар байна.

О.Баасанхүү: Энэ бол МАН-ын сонгууль биш. Бид өнөөдөр хүн ярихгүй хөгжил ярья. Нам ярихгүй бодлого ярья гэсэн уриатайгаар хэн нэгнийг харлуулах сонирхол байхгүй. Бид үнэн байдлыг хэлбэл, УИХ-ын 10 дугаар тойрогт дөрвөн ЖДҮ-чин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон МАН-аас нэр дэвшиж байна гэж хэлж болно. Гэхдээ тийм зүйл огт ярихгүй гэсэн чинь нүүрсний хулгайч пи-арыг нь хийж байгаа юм билээ. Тэр этгээдийн санаачлагаар өнөөдрийн гүтгэлгийг хийж байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд та бүхэн фэйсбүүкээ шалгаж, нууц кодоо шалгаарай. Өнгөрсөн сонгуулиар 1000 хүний фэйсбүүк мессенжерийг хакердаж, нас барсан хүний нэр, зургийг ашигласан тохиолдол байгаа шүү.

Эрх баригчид өнөөдөр нийгмийг айдаст автуулж байна. УИХ-ын энэ удаагийн сонгуульд ард түмэн ялах хэрэгтэй байна. Ажил хийсэн бол шударгаар өрсөлдмөөр байна. Энэ бүх шударга бус зүйлүүдийг төрийн тэргүүн анхаармаар байна. Эрх баригчид хийсэн ажлаа тайлагнаж тэр чиглэл рүүгээ кампанит ажлаа явуулаач ээ. Монголын ард түмэн бүгдийг харж байгаа шүү. Шударга өрсөлдөхийг уриалъя.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...