Зургаа, долоодугаар сард аянга цахилгаантай аадар бороо орох магадлалтай

Ирэх долоо хоногт төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар хур бороо ихтэй байна гэж ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал хэллээ. 

Мөн тэрээр ойрын өдрүүдэд халж байгаа учраас бороо нь аянга цахилгаантай, аадар байх магадлал өндөр байгааг тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд гэнэт дулаарч, гэнэт хүйтрэх үзэгдэл их давтагдаж байгаа. Цаашид ч үргэлжилнэ. Гэнэт дулаарах нь аянга цахилгаантай, аадар бороо орох магадлалыг нэмэгдүүлдэг. Ирэх зургаа, долоодугаар сард аянга цахилгаантай аадар бороо, нөөлөг салхины эрсдэл маш өндөр байна.

Зургаадугаар сарын урьдчилсан төлвөөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хойд тал, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадастай байна. Температурын хувьд олон жилийн дундажийн орчимд байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...