Хамба лам Д.Жавзандорж: Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргалаа.

Тэрбээр энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлж улмаар гэгээрсэн бурхны хутгийг олсон, шавь нугуудад мөнх бусыг үзүүлэх буюу таалал болох нирваан дүрийг үзүүлсэн зэрэг гурван зохиол давхацсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой их дүйчэн өдөр гэж бид бэлгэшээн энэ өдөр буян номд шамдаж ирсэн.

Тиймээс хувь хүн бид ач тусыг нь яаж авах вэ гэдэг дээр олон боломж байгааг лам хувраг сүсэгтэн олон төлөөлөл бид бүхний зүгээс хүн өөрийн аз жаргал, сайн сайхны төлөө ёс зүйг эрхэмлэн өөрийн нийгэмд оруулах хувь нэмрээ улам ахиулах тал дээр хичээцгээе гэсэн уриалгаар бурхан багшийн дүйчэн өдрөө тэмдэглэхээр зорьж байна. Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай гэв.

Бурхан багшийн дүйчин өдөр ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохиох бөгөөд бүх нийтээр амарна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....