Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн  20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө. Тус төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай.  Мөн 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр  6-8 цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд орчныг тоос босгохгүйгээр цэвэрлэнэ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Хотын гудамж талбайн цэвэрлэгээний ажилд шинэ техник төхөөрөмжийг нэвтрүүлэхийн төлөө бид тодорхой ажлыг төлөвлөн ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид дэрсэн шүүрээр хотоо цэвэрлээд олон жил болжээ. Бид үүнийг халах цаг болсон. Тэгвэл өнөөдөр нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудад машин, техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Турк Улсад үйлдвэрлэсэн  нийт 53 ширхэг төхөөрөмжийг хүлээн авахаас өнөөдөр эхний 20 ширхгийг холбогдох газруудад хүлээлгэн өглөө.

Мөн  “АОДЭ” ХХК-аас Howo брэндийн өөрөө буулгагч 12 ширхэг автомашиныг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.  “Синотрак” үйлдвэрийн 2024 онд үйлдвэрлэсэн уг автомашин нь евро 5 стандарт бөгөөд 400 морины хүчин чадалтай юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....