“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК” НОГДОЛ АШИГ ОЛГОЛОО

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй гэх дүгнэлт гарснаар 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг олгов. Ингэснээр 1072 ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянга, 750ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 179 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072ш хувьцаатай 2,5 сая иргэнд 87,000 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072ш хувьцаатай иргэнд 104,000 төгрөгийн ногдол ашиг олгосон. 2023 онд олон нийтэд мэдээллийг ил тод болгож, өр төлбөрийг бууруулж, нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжаалж эхэлснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч 3,4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олголоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...