Лу.Гантөмөр: Энэ өдөр монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр

МЭНДЧИЛГЭЭ

Хаалттай нийгэм, хараат улс, сонголтгүй иргэд, солигддоггүй төрийг халж улс төрийн шинэ хүчин Ардчилсан нам байгуулагдсан баярт өдөр тохиож байна. Монголчууд өрхөө татаж, үүдээ нээснээр хүн зон нь чөлөөтэй зорчиж, өөрийнхөөрөө амьдрах, улс орон нь дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн далайд дарвуулаа дэлгэсэн билээ. Тэгэхээр энэ өдөр зөвхөн Ардчилсан намын гишүүдийн баяр гэхээсээ хотол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр.

Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна.

Тиймээ, бид баярлан цэнгэж хундага харшуулахаасаа илүүтэй гажуудсан ардчиллаа зөв гольдролд оруулж, иргэддээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, амьдрал ахуйгаа төрөөс хамааралгүйгээр авч явах заяагдмал эрхийг нь олгох хөгжлийн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Ардчилсан намынхан чадна аа, та нартаа итгэж байна. Ингээд гишүүд, дэмжигчид болон ард түмэндээ Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярт өдрийн мэндийг хүргэе.

Ардчилсан нам ард түмэнтэйгээ амь нэгтэй байх болно.

2024 оны 04 дүгээр сарын 07

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...