Допингийн 30 кг бодис хилээр хууль зөрчин оруулж ирснийг илрүүлжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 30 орчим кг допингийн төрлийн бодис өнгөрсөн баасан гарагт илрүүлэн хураан авчээ. Бодисыг чемоданд хувцас, уух зүйлийн хамт хийсэн байжээ. Допингийн төрлийн бодисын хувьд уудаг, тарьдаг төрлөөр тээвэрлэж авчирчээ. Анаболик стеройдыг хилээр оруулж ирэх хориотой. Хамгийн сүүлд боксын шигшээ багийн тамирчин Б.Чинзоригоос энэ төрлийн бодис илэрснийг зарлаж, шуугиан дэгдэж байв.

Баасан гарагт, МИАТ ТӨХК-иар ирсэн уг ачааг одоо хуулийн байгууллагынхан шалгаж эхлээд байна. Хориотой бэлдмэлийг тээвэрлэхэд холбогдох онгоцны буудал, эсвэл авиа компанийн ажилтан хамтарсан байж магадгүй ажээ. Энэ хэрэгт үндэсний бөхтэй холбоотой нэр бүхий хүмүүс холбогдсон бололтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...