Аккумляторыг дахин боловсруулах анхны үйлдвэр үүдээ нээлээ

 Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулж, өнөөдөр нээлээ.

Ингэснээр орчин үеийн шаардлага хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна. Аккумулятаор дахин боловсруулах Монголын анхны үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний ажлын байр шинээр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

Байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн нээлтэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт оролцох үеэрээ байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжихээ илэрхийлээд, цаашид ашиглалтаас гарсан хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг цуглуулах, хадгалах систем бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно хэмээснийг ЗТХЯ мэдээллээ.

Манай улсад жил бүр хамгийн багадаа 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батерей байгальд хаягддаг гэсэн мэдээлэл бий.

Үүнээс 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж экспортолдог аж. Энэ нь нийт хаягдлын 19 орчим хувийг эзэлж байна.

Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягддаг нь хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм.

Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижиг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...