Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн хэрэгт сэжиглэж таван монгол иргэнийг баривчилжээ.
Энэ сарын 11-нд Хятадын жуулчин эмэгтэй Сун Юэйинг (71) Паттая дахь хөвөгч захыг үзэж байхдаа халаасны хулгайд өртсөн бөгөөд үүнээс хойш цагдаа нар мөрдлөг явуулж дээрх таван хүнийг барьсан байна. Тэд багаар ажилладаг, эхлээд байгаа хайж, цүнхийг нь нууцаар нээх үедээ шүхрээр халхалдаг байсан гэж цагдаа нар ярьжээ. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд Бангкок, Паттайя хотын аялал жуулчлалын төв, худалдааны төв, BTS Skytrain буудал зэрэг газар ижил төрлийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Сэжигтнүүдээс гурав нь одоогоор гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Таван сэжигтний визийг хүчингүй болгож, Тайландын хар жагсаалтад мөн оруулсан ба албадан гаргах ажиллагаа явагдаж байна тухай хэвлэлд бичжээ. Мөн сэжигтнүүдийн овог нэр, нас зэргийг ч дэлгэрэнгүй бичсэн байв.
Эх сурвалж: Pattaya news

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...