Залуус “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр Төрийн ордонд чуулна

Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубүүд хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жэй Си Ай Монгол” Төрийн бус байгууллагын санаачилгаар нийгэмд үйлчилдэг байгууллагууд нэгдэн “Эерэг Монгол Чуулган”-ыг анх 2019 онд зохион байгуулж эхэлсэн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эерэг Монгол Чуулган” нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ийн дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг.

Энэ удаагийн Эерэг Монгол Чуулган “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон бөгөөд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэх зорилготой. Чуулганы сэдвийн хүрээнд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ, Эмнести Интернэшнл ТББ, Эрүүл амьдралын жигүүр ТББ, Focus on the Family Монгол, Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын төв, Сод Мед сэтгэцийн эрүүл мэндийн төв, HabiDo аппликейшн, Blindcare аппликейшн гэх зэрэг холбогдох мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын хамтаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...