Путин Навальныйн үхлийн талаар анх удаа ам нээлээ

Владимир Путин Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсантай харамсалтай хэргийн талаар  анх удаа ам нээжээ. Тэрээр Навальный нас барсан нь харамсалтай хэрэг байсан ч “амьдралд тохиолддог л зүйл” гэв.

Хэвлэлийн  хурлын  үеэр  АНУ-ын сэтгүүлч:

Эван Гершкович энэ сонгуулийг шоронд өнгөрөөсөн, Украин дахь дайны эсрэг тэмцэгч Борис Надеждиныг тантай өрсөлдөхийг зөвшөөрөөгүй. Алексей Навальный сонгуулийн сурталчилгааны үеэр танай шоронд нас барсан. Та үүнийг ардчилал гэж нэрлээд байна уу?” хэмээн асуусан. Үүнд Путин “Ноён Навальныйгийн хувьд. Тийм ээ, тэр нас барсан. Гунигтай үйл явдал тохиолдсон. Өөр хүмүүс нас барсан тохиолдол ч гарч байсан. АНУ-д ч ийм зүйл болоогүй гэж үү? Надеждиныг нэр дэвшигчээр бүртгээгүй нь бичиг баримт дутуу байснаас болсон” гэж тайлбарлажээ. Харин Эван Гершковичийн хэргийн талаар юу ч хэлээгүй байна. 

 Мөн Навальныйг нас барахаас өмнө барууны шоронд хоригдож буй хүмүүсээр солилцох саналыг хүлээн авч зөвшөөрсөн байсан гэдгээ онцолсон байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...