С.Батцэцэг: Номын сангаас минь Нобелийн шагналтнууд төрөх болтугай

“Алдарт эхийн одонтой ээжүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн алслагдсан дүүрэг, хорооны хүүхдүүдэд Номын сан ажиллуулдаг алдарт эхийн I, II дугаар одонт ээж С.Батцэцэг оролцож, илтгэл тавьсан юм. Тэрбээр “Би зургаан хүүхэдтэй. Таван хүү, нэг охинтой. Би алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулж номын сан ажиллуулдаг. Номын сангийн нэр маань Нобелийн шагналтнууд”. Номоор дамжуулан дэлхийтэй хөл нийлүүлэх хүчирхэг, хүнлэг, энэрэнгүй, өндөр боловсролтой ухаалаг сайхан хүүхдүүдийг төлөвшүүлэх зорилгоор 12 дахь жилдээ номын сангаа ажиллуулж байна. Намайг жаахан байхад эмээ маань орой болгон ном уншиж, үлгэр ярьж өгдөг байлаа. Аав ээж минь ном худалдаж авч өгдөг байсан.
10 жилийн турш номтой нөхөрлүүлж, ном унших арга ухааныг зааж өгсөн хүүхдүүд маань 2024 оны 1 дүгээр сард баруун Европын орнуудаар явж илтгэл тавьсан. Тэр илтгэлийг сонсож миний хүүхдүүдийг хайрлаж сонсож суугаа Европ хүүхдүүдийг хараад нулимс минь цийлэгнэж байлаа. Энэ бүх үр дүнгээрээ намайг сонсож суугаа та нар ирээдүйд сонсох ээжүүд та бүхэндээ хэлэх гол зорилго бол үлгэр дуурайлал, амьд харилцаа, цөөн боловч чанартай цаг үр дүн ямар алсын хараатай бас энгийн байдгийг харуулахыг зорьсон юм. Бидний өөрчлөлтөд нөлөөлж чадах зүйл бол ном. Зорилготой, тууштай байж хүүхдүүдээ номтой нөхөрлүүлье ээжүүд ээ. Эх орон минь эгнэгт мандан бадарч, та бүхний минь хүүхдүүд номын нөхөр болж, номын сангаас минь Нобелийн шагналтнууд төрөх болтугай” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...