Голын мөс цөмөрч нэг хүн амиа алдлаа

Хөвсгөл аймагт мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин живж, нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөнд хоёр иргэн автомашинтайгаа живж, нэг нь амиа алджээ. Тухайн дуудлага, мэдээллийг өчигдрийн 09:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашин эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байжээ.Харин иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг 12:05 цагт гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгөөд байна.

Хүйтний эрч суларч, голын мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул иргэд олон нийтийг гол, мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...