Хоёрдугаар сарын 27-ноос эргээд хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ цаг агаарын урьдчилсан мэдээлэл өглөө. 

-Урьд шөнө Увс аймгийн Малчин, Ховд сум, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1 мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна. Өнөөдөр өдөртөө Хангайн нуруу, Орхон голын сав газраар цас орно. Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.  Нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. Даваа гариг буюу хоёрдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ.

26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарч, хүч султай цасан шуурганы үзэгдэл болно.

Хоёрдугаар сарын 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүсэхээр байгаа.

Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларна. Хоёрдугаар сарын 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...