Б.Энхбаяр: Осол болсон байршилд Ерөнхий прокуророос эхлээд ТЕГ-ын дарга оролцсон газрын наймаа явсан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр “Нийтийн тээвэр ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Даваа гарагаас хичээл сургууль эхэлнэ, дугаарын хязгаарлалт зогсоно, ирэх долоо хоногоос тэг зогсолт эхэлнэ. Хот дотуураа аюултай ачаа бараа тээвэрлэдэг, тэр бүү хэл төмөр замаараа хот дотуураа аюултай тээврийг хийдэг. Маш ойрхон олон орон сууцны хорооллууд, барилгууд үйлчилгээний төвүүд шахаж барьсан. Тойрог замын асуудлыг ярилаа, шийдье гэтэл газрын асуудал хүндрэлтэй. Нийслэл хот  дарьтай торх шиг байна. Уг үндэс нь газрын асуудлаас эхлээд явсаар байгаад авлига дээр очиж байна. Газрын авлига олон жилийн асуудал. Сүүлийн 20 жилийн асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй төвшиндөө хүрч, чинээндээ тулсан байна.

Асуудлын уг шалтгаан нь авлига, газар олголт. Тийм учраас иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын өгсөн үүргийн хүрээнд парламентын төвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд ахалж ажиллах чиглэлийг өглөө” гэв. Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлнэ гэсэн үг үү?

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах байх. Энэ үеэр Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Ерөнхий сайд Түр хороог Хууль зүйн сайдаар ахлуулъя гэдэг шийдвэрээ гаргаж, УИХ-ын даргад хандахаар болсон гэсэн үг.

-Сая гал гарсан газар орчим нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаардаг гэсэн мэдээлэл бий. Танд энэ талаар мэдээлэл бий юу. Энэ газрыг хаанаас хувийн хэвшлүүдэд олгосон юм бол?

-Мэдэж байгаа. Хүний өөрийнгүй юм болсон, хэсэгчилж зарсан тэр хавийн газрыг. Энэ бас миний тойрог. Би тодорхой мэдээлэлтэй байдаг. Улсын ерөнхий прокуророос эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага нь энэ газрын наймаанд оролцсон гэдэг мэдээлэл байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...