Home Улс төр АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ

АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ

0
АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаяр томилогджээ. Түүнд батламжийг тус намын дарга Л.Гантөмөр гардуулж өгсөн байна. Ингэснээр АН генсекийн үүрэг гүйцэтгэгчтэй боллоо. Э.Одбаяр өмнө нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.

Өнгөрсөн наймдугаар сард АН-ын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж, АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дэд даргаар Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нарын 15 хүнийг томилсон. Тэд тус намыг сонгуульд удирдаж оролцох үүрэгтэй. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаа оноос өмнө жинхэлнэ гэж мэдэгдсэн.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here