Монголчууд Мальдив улс руу визгүй зорчихоор болов

Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор болсон байна. ГХЯ-наас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.

Хэлэлцээрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зуржээ.

Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцолжээ.

Хоёр улсын иргэд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас гарч гарч байв. Мальдив нь Энэтхэг болон Шри Ланкийн баруун өмнө талд оршдог арлын улс. Манай улс Бүгд Найрамдах Мальдив улстай 1985 оны наймдугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...