Home Эдийн засаг Цаг агаар тогтвортой байвал ургац хураалт 9-р сарын эхээр эхэлнэ

Цаг агаар тогтвортой байвал ургац хураалт 9-р сарын эхээр эхэлнэ

0
Цаг агаар тогтвортой байвал ургац хураалт 9-р сарын эхээр эхэлнэ

Улаанбуудай аарцан болцын үе шатанд байгаа бөгөөд цаг агаар хэвийн байвал 9 дүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна. Тариаланчид ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, техник засварын ажлаа базааж эхэлжээ.

Улаанбуудайн үр шинэчлэлийн зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон Алтайская 70, Алтайская 75, Алтайская 325, Новосибирская 41 сортын элит үрийн ургалт гойд сайн байгааг тариаланчид онцлов. Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here