Хааны тухай хаана ч нүүр бардам БҮТЭЭЛ

Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн, дэлхийн хаана ч монгол хүний “овог” болсон их эзэн хаанаа та бид, ялангуяа залуус дүү нар маань хэр зэрэг мэдэх билээ. Суут богд эзэн хааны тухай өгүүлсэн түүхэн сурвалж, эрдэм шинжилгээний болон урлаг, уран сайхны бүтээл гадаад дотоодод янз бүрийн хэлээр олонтоо хэвлэгдсэн ч залуус тэр бүр уншиж завдахгүй, тийм амар олдох ч үгүй биз. Тиймээс их хааныхаа тухай, ялангуяа аман зохиол, уран зохиолд туссан түүний дүр, гадаад дотоодын, эрт эдүгээгийн хүмүүс хэрхэн төсөөлдөг тухай ганц номоос ихээхэн мэдлэг олж авах нэгэн арга замыг өгүүлсүгэй.
Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж маань 2007 онд хэвлүүлсэн “Монголын уран зохиол дахь Чингис хааны дүрийн судалгаа” хэмээх нэгэн сэдэвт бүтээлээ хянан засварлаж, 2022 онд дахин хэвлүүлсэн юм. Тус ном эрдэм шинжилгээний дэг жаягийн дагуу удиртгал, таван бүлэг, дүгнэлт, ном зүй, нэрсийн хэлхээ, товчилсон үгсийн жагсаалт бүхий, их эзэн хааны тухай судалгаа хийх дараа дараагийн судлаачид ашиглахад дөхөм, жинтэй бүтээл болжээ. Жинтэй бүтээл, чамбай судалгаа хэмээн үнэлсний учир бол ашигласан номын нэрс л гэхэд арван нүүр эзэлж байгаа нь ердөө ганц жишээ юм.
Номын тэргүүн бүлэгт “Аман зохиол дахь Чингис хааны дүр”, удаах бүлэгт “Чингис хаан ба Монголын нууц товчоон”, гутгаар бүлэгт “Дундад үеийн бичгийн зохиол дахь Чингис хааны дүр”, дөтгөөр бүлэгт “Орчин үеийн уран зохиол дахь Чингис хааны дүр”, тавдугаар бүлэгт “Чингис хааны дүр төрх, зан төлөвийн дүрслэл”-ийг нэг бүрчлэн өгүүлж, нарийн нямбай задлан шинжилсэн нь судлаач уг бүтээлдээ хэрхэн хандсаныг, нөгөөтэйгүүр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ч.Дагвадорж редакторлаж, Монгол улсын ардын багш, академич Ж.Болдбаатар гуай зөвлөхөөр, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Ж.Саруулбуян уран сайхны зөвлөхөөр ажилласан нь тус бүтээлийн цар хүрээ, далайцыг зохих хэмжээгээр илтгэж байна.
Болор цомын эзэн яруу найрагч До.Болдхуяг 
Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...