Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Уулзалтад оролцогчид, уран бүтээлчид соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд буюу нийт албан хаагчдын 30 орчим хувь нь 500 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг нэг сая төгрөгт хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийж чадахгүй байна, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалин хөлсийг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулж, гарт олгох цалинг бодитоор нэмэгдүүлэхэд анхаарах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжиж хүний нөөцийн дутагдлыг арилгах зэрэг санал дэвшүүлэн, ярилцаж байна
ДБЭТ-ын зарим бүтээлд нэг хүн хоёр дүрд ажиллаж байна. Дэлхийн хэмжээний гоцлоочид БНСУ, Япон зэрэг улсад ажиллахаар явж байна. Орон нутгийн театрууд үйлчилгээний ажилтнуудаа олны хэсэгт тоглуулж байна.
Уран бүтээлчдийн цалин, орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдийн таван жилийн нэмэгдлийг жигд, хүртээмжтэй олгох, тус салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, Монголын уран зургийн галерейд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лаборатори байгуулагдсан ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүд түрээсийн байранд хадгалагдаж байна, мэргэжлийн зураач, дууны инженер, гэрлийн дизайнеруудыг бодлогоор дэмжиж, бэлтгэх, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, тоос шороотой, чийгтэй, чөлөө авах эрхгүй онцгой нөхцөлд ажилладаг тул үүнийг харгалзан үзэж, цалингийн системд тусгах зэрэг санал дэвшүүлж, байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...