О.Оюунбаяр: Сүүлийн хоёр жилд хотын баруун бүсийн үнэрийн асуудал нэлээд шийдэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа нь нийслэлийнхний тав тухтай амьдрахтай холбоотой чухал асуудал. Орон сууц болон  зарим үйлдвэр  аж ахуйн нэгжээс гарч буй бохир усыг энд л цэвэршүүлж байгальд нийлүүлдэг.  Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой зарим асуудлаар Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер О.Оюунбаяраас тодрууллаа.

Төв цэвэрлэх байгууламж гэхээр л таагүй үнэрийн талаах ойлголт хүмүүст буудаг. Энэ тал дээр  ямар ажлууд хийж байгаа вэ?

-Цэвэрлэх байгууламж гэдэг бол технологийн дэс дарааллаар бохир усыг цэвэршүүлээд байгаль нийлүүлдэг байгууламж. Цэвэрлэх  байгууламж  бүр технологийн өөр,  өөр  дамжлагатай. УСУГ-ын хувьд 1964 оноос 2019 он хүртэл бохир уснаас ялгарсан лагийг 15 орчим га талбай газарт 44 картаар  буюу талбайн аргаар хатаадаг байсан. Өөрөөр  хэлбэл маш их хэмжээний талбайн аргаар хатааж байв. Харин 2019 оноос  технологийн шинэ дамжлага нэвтрүүлсэн. Энэ нь  15 орчим га-д жилд 6 карт хэрэглэдэг, нэг  картыг 3-4 сар хэрэглээд 3-4 жил хатаадаг байсныг ердөө 3-4 цагт хатаадаг тоноглолоор хатаадаг болсон. Ингэснээр эвгүй үнэр гадна орчинд тархах боломжийг багасгаж байгаа юм. Мөн хатаах талбайн эзлэхүүнийг 4-5 дахин багасгасан. Өөрөөр хэлбэл, технологийн хувьд гараар угаалга хийгээд хэцэн дээр тохдог байсан бол угаалгын машинаар угаагаад хатаадаг болсон гэсэн үг. Сүүлийн хоёр жилд хотын баруун бүсийн үнэрийн асуудал нэлээд  шийдэгдсэн.

Цэвэрлэх байгууламжид айл өрхүүдийн стандартад нийцэхгүй хог хаягдал ихтэй бохир ус ихээхэн хүндрэл  учруулдаг гэсэн?

Цэвэрлэх байгууламж бүр өөрийн хүчин чадалтай, өөрт тохирсон стандартад нийцсэн бохир усыг хүлээж авч ажиллах ёстой. Манайх ахуйн цэвэрлэх байгууламж учир ахуйн бохир усыг хүлээж авах ёстой. Ахуйн хог биш ахуйн бохир усыг хүлээж авч цэвэрлэх ёстой гэдгийг хэлмээр байна. Ахуйн хог хаягдлыг хүлээж авдаг тусдаа газар бий.  Хамгийн гол нь айл өрхүүд 00-доо юу хийж, болохгүй талаар мэдээлэлтэй байж ахуйн соёлыг өдөр тутамдаа мөрдөж заншмаар байна. Үүн дээр  хүн бүрийн оролцоо чухал.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ