Home Улс төр Э.Бат-Үүл: Олон жилийн бузар улстөрөөс, хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ

Э.Бат-Үүл: Олон жилийн бузар улстөрөөс, хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ

0
Э.Бат-Үүл: Олон жилийн бузар улстөрөөс, хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдож гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг удаан  хугацаанд эрхээ зөрчүүлснийхээ төлөө төрөөс иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр холбогдож, хоригдож ч байсан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа хохирлоо төрөөс нэхэмжилнэ гэжээ.  Тэрбээр “Зоригийг бүрэлгэсэн хэрэгт, намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс, хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ! Би ингэх эрхтэй” гэсэн  байв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here