Л.Энх-Амгалан: Татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан 230 хүний нэрс бэлэн болсон

Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой мэдээллийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.

Түүний хэлснээр “Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар ойлголтын зөрүүгээс үүдэлтэй мэдээлэл явж байгаа тул мэдээлэл өгч байгаа аж. Мөн  зээл авсан ч төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон гэж мэдэгдлээ. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулж байгаа 230 хүний нэрс бэлэн болсон” гэж сайд онцолж хэлсэн юм. 

Боловсролын зээлийн сан 1997 оноос хойш  ажиллаж эхэлжээ. Ингэхдээ

  • Давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан.
  • 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169,641 оюутан авсан. 40 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  • Оюутны хөгжлийн зээлийг 53,592 суралцагч авсан. 78 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

 Оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг нь буюу 76% нь дотоодын зээлд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд сурсан магистр докторантурын тоо 1,867 байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...