УСУГ-ынхан энэ жил таван км шугам сүлжээг сүвлэж доторлоно

Ус сувгийн удирдах газар 2018 оноос эхлэн цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх  ажилд шуудуу ухалгүйгээр шугам хоолойг доторлох технологийг нэвтрүүлсэн нь олны талархлыг хүлээсэн тун амжилттай ажлуудын нэг болсон.  Богино хугацаанд хийгддэг, замын хөдөлгөөнийг хаадаггүй, зардал болон нөхөн  сэргээлтийн ажил бага гээд уг технологи олон давуу талтай. Тэгвэл энэ дэвшилтэт технологиор 2018-2022 онд нягтрал хөдөлгөөн ихтэй, насжилт өндөр нийт 13,77 км шугамыг УСУГ-аас доторложээ.  Харин энэ онд 5км  орчим шугамыг доторлохоор төлөвлөсөн байна. Манай улсын хувьд  шугам доторлогооны ажлыг анх Австри улсын “Ар Ти Ай” компанитай гэрээ байгуулж, Австри Монгол Улсын хооронд байгуулсан хөнгөлттэй зээлээр машин механизм, багаж хэрэгслэл,   материал тоног төхөөрөмжийг авч хийж эхэлсэн түүхтэй.

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1950-иад онд ашиглалтад оруулсан бөгөөд эхний шугам сүлжээнүүд дал шахам жилийн насжилттай болоод байгаа билээ. Сүвлэж, шинэчилсэн шугам нь хамгийн багадаа 60 жил, цаашлаад 100 жилийн баталгаатай ажиллана гэж УСУГ-ын инженерүүд хэлдэг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

“Эх оронч Дархан” аяны хүрээнд 1154 эрэгтэй  сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй...