Home шинжлэх ухаан Эрдэмтэд сонгодог зургуудын нэг шинэ нууцыг тайллаа

Эрдэмтэд сонгодог зургуудын нэг шинэ нууцыг тайллаа

0
Эрдэмтэд сонгодог зургуудын нэг шинэ нууцыг тайллаа
Эрдэмтдийн шинэ судалгаагаар Леонардо да Винчи, Сандро Боттичелли, Рембрандт зэрэг мастерууд тосон зураг зурахдаа уураг, ялангуяа өндөгний шарыг ашигласан байж магадгүй гэж үзжээ. 
Уургийн үлдэгдлийн ул мөр сонгодог тосон будгийн зургуудаас илэрдэг ч ихэвчлэн бохирдолтой холбоотой гэж дүгнэж ирсэн.  Мягмар гарагт “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаагаар 16, 17, 18-р зууны эхэн үеийн Европын хамгийн чадварлаг зураачид болох хуучин мастеруудын техникийн мэдлэг, тэдний зурахдаа бэлтгэх бэлтгэлийн  талаар  онцлон тодруулаад уургийн үлдэгдэл  нь  зураачдын  санаатай үйлдэл байж болох юм гэж үзжээ.
Энэ тухай бичиж үлдээсэн эх сурвалж маш цөөн бөгөөд өмнө нь энэ сэдвийг гүнзгийрүүлэн судласан шинжлэх ухааны ажлууд хийж байгаагүй ажээ. Германы Карлсруэ технологийн хүрээлэнгийн Механик процессын инженерчлэл, механикийн хүрээлэнгийн судлаач Офели Ранкетын хэлснээр уран зураг зурах явцад маш бага хэмжээний өндөгний шар хэрэглэхэд тосон будгийн шинж чанарт гайхалтай өөрчлөлт гарч байсан, энэ нь зураачдад ямар үр ашигтай байсныг харуулж байна  гэв. Өндөгний шарыг пигментийн оронд хэрэглэхэд зургийн  өнгөний шилжилт  илүү тод, гөлгөр болж, хурдан хатахаас гадна удаан хадгалах нөхцөл болж байсан гэж судлаачид дүгнэж байна.
Шинэ судалгаа урлагийн бүтээлийг илүү сайн хадгалахад болон урлагийн түүхийг илүү  ойлгоход хувь нэмэр оруулна гэж Офели Ранкет хэлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here