Нэшвиллийн бага сургуульд зэвсэгт халдлага үйлдсэн бүсгүй хэн байв?

АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотын нэгэн хувийн бага сургуульд өнгөрсөн даваа гарагт хагас автомат буугаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээж 6 хүн амь үрэгдсэн  харамсалтай хэрэг гарсан.  Тодруулбал есэн настай гурван хүүхэд, сургуулийн гурван ажилтан буудуулж эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм. Гэмт этгээд өөрөө цагдаагийнханд  буудуулан  аммиа алдсан.
Гэмт этгээд Одри Хэйл 28 настай, эмэгтэй хүн байсан бөгөөд хоёр хагас автомат буу, нэг гар буу бэлдэн бага сургуульд очиж халдлагаа үйлдсэн байна.   Тэрээр өмнө нь  тус сургуульд суралцдаг  байсан бөгөөд сэтгэл хөдлөлийн эмгэг гэсэн оноштойгоор эмчлүүлж баййсан гэж Нэшвилл хотын цагдаагийн газрын дарга мэдээлсэн.
Хэйл гэмт хэрэг болсон өглөө сургуулийнхаа  сагсан бөмбөгийн багийн найздаа “Би энэ өдөр үхнэ.  Энэ тухай мэдээнээс үзээрэй. Би хангалттай нотлох баримт үлдээсэн. Муу зүйл болоход тун ойрсон байна” гэсэн мессежийг илгээсэн байна. Удаан хугацаанд холбоогүй байсан ч гэнэт ийм зурвас илгээсэнд  ихээхэн гайхсан, энэ талаар   аавдаа хэлэхэд аав   нь цгадаад хандахыг зөвлөсөн гэж найз нь цагдаагийнханд мэдүүлжээ. Найз нь 10:13 минутад Хэйлийг амиа хорлох гэж байж магадгүй талаар мэдэгдсэн ч тухайн үед 911 дугаарт Нэшвиллийн  сургууль дээрх халдлагын мэдээлэл аль хэдийн ирсэн байжээ.  Гэмт хэрэгтэн халдлагыг урьдаас маш нарийн төлөвлөсөн байсан бөгөөд төлөвлөгөөг бичсэн бичгийг ч цагдаагийнхан олсон байна. Энэ халдлага нь сүүлийн  нэг жилийн  хугацаанд АНУ-ын бага сургууль, их сургуульд гарсан 19 дахь зэвсэгт халдлага юм.
Сургуулийн удирдлага болон гэмт хэрэгтэнг мэддэг хүмүүсийн хэлснээр тэрээр маш  даруу, бүрэг ичимхий, хичээмтгий сурагч байжээ. Сургуулийнхаа “Сурлагадаа сайжирсан сурагч, “Ангийн онцлох сурагч”-аар  шалгарч байсан мэдээлэл нь сургуулийн цахим хуудаст одоо ч бий.  Мөн урлагт дуртай, маш сайн зурдаг байжээ. Яг л хүүхэд шиг зантай, түүнийг хүүхдийн ном бичсэн гэвэл би итгэнэ. Ямар нэг муу зүйл өдүүлэх хүмүүсийн жагсаалт  гарга гэвэлл  би түүнийг  хамгийн сүүлд бичих байсан гэж түүний сургуулийн багш хэдджээ.
 Тэрээр трансжендер байсан  бөгөөд хамт  сагсан бөмбөг  тоглож байсан сургуулийн охины үхэлд харамсч байгаагаа фэйсбүүктээ нийтэлж байсан, өөрийгөө Эйден  гэж эрэгтэй нэрээр дуудахыг хүссэн пост оруулж байв.
АНУ-ын “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” цахим хуудасны мэдээлснээр, өчигдрийн байдлаар энэ 2023 онд Америкт 9800 гаруй хүн, үүнээс 400 орчим хүүхэд галт зэвсгийн халдлагад өртөж амиа алджээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...