“Тусгаар тогтнол” хөдөлгөөний таван залууд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав

“Тусгаар тогтнол” нэртэй хөдөлгөөн байгуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн оын наймдугаар сарын 2-ны үдэш таван залууг саатуулан шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарын эдгээр залууст Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд хянан хэлэлцжээ:
Шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарыг “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт 1-1,6 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрсдийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглох буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж шийдвэрлэсэн   байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...